Бид системийн шинэчлэлт, сайжруулалтыг өдөр бүр хийдэг

0
хуваалцах
785
үзсэн

Вэб сайтын шинэчлэлт болон сайжруулалтын сэдвийг эхлэхээс өмнө тухайн вэб сайт хөгжүүлэгч нь аль програмчлалын хэлийг сайн эзэмшсэн бэ гэдэг нь маш чухал юм. Үүнээс цаашдын хөгжүүлэлтийн бүх зүйл хамаардаг. Гэхдээ бага зэрэг ялгаа бий. 

Жижиг хэмжээний төслүүд хэрэгжүүлэхэд PHP, Phyton гэх мэт програмчлалын хэлнүүд маш хялбар байдаг ч томоохон төсөл хэрэгжүүлэхэд эмх цэгцээ алдчихдаг. Гэтэл Java технологи нь томоохон системүүд хийхэд илүү тохирсон байдаг. 

Гэхдээ өгөгдлийн санг мартаж болохгүй юм. Ямар систем хийхээс хамаарч өгөгдлийн сангаа сонгох хэрэгцээ гардаг. Жишээ нь энгийн бүтэц бүхий систем хийхэд MySQL илүү тохирдог бол мод бүтэцтэй систем буюу маш том хэмжээний бүтэц байвал noSQL болон mongoDB гэх мэт graph төрлийн өгөгдлийн сангууд илүү тохирдог.

Гэтэл сүүлийн үед эдгээр өгөгдлийн санг хослуулан ашиглах арга нь өргөн дэлгэрч байна. Энэ нь ч илүү үр дүнтэй байна. Манайх ч бас ингэж их ашигладаг. Туршлагатай ч болсон байна.

Яагаад гэхээр Java Framework технологи маань программист хүн бүрийн сурахад хялбар хэл биш, маш түвэгтэй боловч цаашид шинэчлэлт, сайжруулалтыг хязгааргүй хүрээнд хийж болдгоороо асар өндөр давуу талтай технологи юм. 

Тиймээс ч бидний ашиглаж буй програмчлалын хэл дээрх аливаа шинэчлэлт, сайжруулалт нь манай харилцагч вэб сайтууд, вэб системд суурилсан аливаа үйлчилгээнд тогтмол, автоматаар нэвтэрч, нутагшиж байдаг. 

Энэ бол манай компанийн хамгийн том давуу талуудын нэг юм.