Итгэл бататгасан 18 жил

0
хуваалцах
185
үзсэн

Харилцагчиддаа дэлхийн түвшинд хүрсэн бүтээгдэхүүн технологийн хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг санал болгон дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж ажилласаар бид хэдийнээ 18 жилийг ардаа орхижээ. Бизнесийн үр ашгаа нэмэгдүүлж тогтвортой хөгжилд хүргэх “Бизнесийн нэрийн хуудасаа бидэнд даатгасан” 400 гаруй компанийн итгэл, найдвартай байдлыг ханган ажиллах нь “Содон солушн” ХХК-ийн гол зорилго билээ. Дэлхий нийтээрээ технологийн эрин үе рүү шилжиж, дижитал ертөнцтэй ажил амьдралаа холбосон энэ цаг үед “Ажлаа автоматжуулан” үнэт цагаа хэмнэхийн сацуу ашигтай ажиллах сонголт руу хөтлөх шийдлийг бид танд санал болгоно.