7711-1085 support@sodonsolution.com

<h1 class= "website"> Бидний тухай </h1>

Танилцуулга

Содонсолушн ХХК нь 2007 оноос хойш монголын вэб систем хөгжүүлэлт, програм хангамжийн зах зээлд үйл ажиллагаа эрхлэн явуулж, хэрэглэгч нартаа ДЭЭД ЗЭРЭГЛЭЛ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр үйлчилж байна.

Бидний хийж буй ажил чанарын өндөр түвшинд байх ёстой гэсэн шаардлагыг өөрсдөдөө байнга тавьдаг бөгөөд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээд зэрэгт хүргэхийн төлөө ажилладаг.

Бид хамгийн орчин үеийн, найдвартай, шалгарсан, дээд зэрэглэлийн технологиуд ашигладаг. Манай мэргэжилтэн, менежерүүд хийж буй ажилдаа хариуцлагатай хандаж, хэрэглэгчдийн төлөө бүх боломжийг дайчлан ажиллах болно.

Алсын хараа

Бид цаг ямагт өөрсдийгөө хөгжүүлж, мэдээллийн технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлэн, хэрэглэгчдийнхээ хүсэлт шаардлагыг дээд зэргээр биелүүлж, тэдний сэтгэл ханамжийг үргэлж өндөр байлгаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорино.

Бидний үнэт зүйлс

Дээд зэргийн чанартай, түргэн шуурхай, найрсаг үйлчилгээ

Хэрэглэгчийн зорилго, хүсэлт, сэтгэл ханамж

Мэргэшсэн өндөр чадавхи бүхий бүтээлч хамт олон

Дээд түвшинд стандартчилагдсан багийн систем

 Өндөр түвшний хариуцлагатай байдал

Манай хамт олон